Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарыг яллагдагчаар албадан ирүүлэх талаарх саналыг шүүхэд ирүүлсэн байна. Уг прокурорын саналд дурдсанаар дуудах бичигт удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна гэж үзэн шүүх саналыг хүлээн авахаас татгалзжээ.
Сэтгэгдэл үлдээх