Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд хотын дарга Х.Нямбаатар ажиллаж, Туул голын мод, бутыг нөхөөн сэргээх боломжтой эсэх талаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл хүргэлээ.
Энэхүү төслийг анх Улаанбаатар хотын бодлого, судалгааны институц болон Улаанбаатар хот байгуулалтын газар 2008 оноос төлөвлөж эхлээд 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 307 дугаар тогтоолоор хурдны зам барих тухай солбилцол батлах тухай тогтоолоор албажсан гэж байлаа. 2014 онд дөрвөн эгнээ бүхий нийт 36 км замын техник эдийн засгийн үндэслэл урьдчилсан зураг, төслийг гүйцэтгэсэн.
2013 ондоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч нар , “2026 онд эрдэмтдийн хийсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ерөнхий дүгнэлтээр барилга угсралтын үед дунд зэрэг, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан.
Энэ нь дотроо найман дэд бүлэгтэй. Жишээлбэл, агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь барилгын ажлын үед бол зургаа буюу дунд зэрэг, ашиглалтын үед бол 2.5 бага нөлөөтэй. Ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөөлөл хамгийн их буюу барилга ажлын үед найм, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. 2013 оны байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд байгаль орчинд ашиглалтын үед бага нөлөөтэй учраас хэрэгжүүлж болно хэмээн дурдсан байдаг" гэх нэмэлт тайлбарыг өгсөн.
Admin
Сэтгэгдэл үлдээх