Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хашаа, гарааш, түцийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг байгуулж буй.
Тус ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар чөлөөлжээ. Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбарыг чөлөөлсөн аж.
Харин 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ. Үүнээс 2026 онд 341 төсөл, арга хэмжээний 26982 нэгж талбарын 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байгааг НЗДТГ-с мэдээллээ.
Admin
Сэтгэгдэл үлдээх