Валютын ханш :

2025 оны 12 сарын 4, 4, Пүрэв гараг

Хамгийн том өлзий хээт зүймэл урлалыг Гиннесийн номд бүртгүүлэхээр бэлтгэж байна

Зүймэл даавуун урлалын төв байгуулагдсаны 21 жилийн ойн хүрээнд “Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей” арт галерейд энэ сарын 5-7-нд зохион байгуулна.

Энэхүү үзэсгэлэнд дэлхийд цор ганц, хамгийн том “Өлзий хээ” тэргүүтэй зүймэл урлалын 150 гаруй бүтээлийг дэлгэх аж. “Өлзий хээ” бүтээлийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон дэлхийн 20 орны гар урлаачид урлажээ.

Тус бүтээлийг өнөөдрийг хүртэл дахин давтагдашгүй, хамгийн том хэмжээтэй өлзий хээт зүймэл урлалын бүтээлд тооцогдож, Гиннесийн номд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд “Өлзий хээ”-г зүймэл даавуун урлалын технологиор монгол дээлийн сампинтай хослуулан маш өвөрмөц аргаар урлан зүймэл урлалын 5 ширхэг томоохон хэмжээний үнэт бүтээлийг дэлгэж байгаагаараа онцлог аж.

Зүймэл даавуун бүтээлийн онцлог нь өөдсийг зүйж урладаг тул урлаачдын чин сэтгэл, уйгагүй хөдөлмөр шингэсэн байдаг. Тус үзэсгэлэн зөвхөн урлал төдийгүй эмэгтэйчүүдийн эв нэгдэл, хүч хөдөлмөр, монгол уламжлал, үндэсний бахархлыг нэгэн дор багтаасан өв соёлын томоохон үйл ажиллагаа болно гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Манай улсад 2004 онд “Шинэ Замнал” ТББ “Зүймэл даавуун урлалын төв”-ийг нээснээр зүймэл даавуун урлалыг нэвтрүүлж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа