Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1109.3 ам метр талбай бүхий зоорьтой гурван давхар барилга юм.
Тус барилга ашиглалтад орсноор тухайн хорооны 2702 өрхөд буюу 10453 иргэнд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм
Admin
Сэтгэгдэл үлдээх