Коронавирусний халдварын голомт болох Хубэй мужийн Ухань хотод халдвар авсан хүмүүсийг тусгаарлах зорилгоор нээсэн түр зуурын 16 эмнэлгийн 14-ийг нь татан буулгасан байна.
Эмнэлгүүдэд ажиллаж байсан 875 эмч, эмнэлгийн ажилчид коронавирусний халдваргүй болох нь тогтоогджээ. Си Жиньпин коронавирусний халдварын эсрэг авч буй арга хэмжээтэй танилцаж, эмч, цэргийн албан хаагч нар, нийгмийн ажилтнууд болон хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөнүүдтэй уулзсан байна.
Хятадын мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт зургаадугаар сарыг хүртэл үргэлжилнэ гэсэн дүгнэлтэд хүрснээ зарлаад байна.
Сэтгэгдэл үлдээх