Валютын ханш :

2025 оны 11 сарын 9, 0, Ням гараг

Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна.  Улсын хэмжээний  33 төлбөр авах цэгийн  12-ыг одоогоор  бүрэн цахимжуулсан. 

Төлбөр авах цэгүүд цахим болсон нь  олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг  хугацаанд нь төлөхгүй байна. Иймээс “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас "Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян"-ыг 2025 оны 11 дүгээр сарын 05-наас эхлүүлжээ.  

Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулна. Иймд жолооч нарт хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулж байна. төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ.

Ebarimt.mn,  Ezam.mn, E-Mongolia.mn  зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан төлбөрийн мэдээллээ шалгах болон төлөх боломжтой.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа