Валютын ханш :

2025 оны 11 сарын 6, 4, Пүрэв гараг

ТӨСӨЛ: НӨАТ-ын буцаан олголтын хэрэгжих хугацааг 2026.10.01 болгожээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.11.05/ 12 цаг 35 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлжээ.

Засгийн газраас 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа хийлээ. 

Багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмж байгаа тул татварын зардлыг бууруулах зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэрэгжих хугацааг хойшлуулна. 

Хуулийг 2026.10.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн Таван толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулахдаа хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах, бүтээгдэхүүний арилжааг хуулийн хүрээнд ил тод, үр ашигтай зохион байгуулахыг төсөлд тусгах саналыг бэлтгэжээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хорооны  гишүүд, Ажлын хэсгээс гаргасан төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа