Валютын ханш :

2025 оны 12 сарын 23, 2, Мягмар гараг

Монголын баг дэлхийн даамын аварга боллоо

"100 буудалт даамын" өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээн энэ сарын 24 -ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулагдаж буй.

Тус тэмцээнд Монгол улсаас 34 тамирчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд оролцож байна. Тэмцээний үндсэн төрөл швейцарь системийн 9 өрөг тоглож долоон өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргахад,

Монголын баг тамирчид хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр алтан медаль авсан амжилтыг дөрөв дэх жилдээ үзүүллээ.

8 хүртэлх насны охидын ангилалд, 

  • Мясүрэн овогтой Амин-Эрдэнэ мөнгөн медаль- /Сонгодог байрлал клуб/

8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд, 

  • Зоригоо овогтой Чинтөгс мөнгөн медаль /Элит даамын клуб / 
  • Даваадорж овогтой Отгонбаяр хүрэл медаль /Сонгодог байрлал клуб /

 9-10 нас охид ангилалд, 

  • Баянмөнх овогтой Эрмүүнзаяа алтан медаль /Архангай аймаг Daam Messi клуб/ 
  • Насанжаргал овогтой Дэлгэржаргал мөнгөн медаль / Хожлын нүүдэл академи/

9-10 нас хөвгүүд ангилалд,

  • Эрдэнэцогт овогтой Арвин-Эрдэнэ алтан медаль /Монголын даамын академи/ 
  • Дамдинбазар овогтой Дамдиндүрэв мөнгөн медаль /57-р сургууль Daam Messi клуб /

11-13 нас охид ангилалд,

Чулуунсуурь овогтой Гоомарал мөнгөн медаль /Элит даамын клуб /

14-16 нас охид ангилалд, 
Занданбал овогтой Отгонсүрэн хүрэл медаль /Сонгодог байрлал клуб/

Эх сурвалж: Монголын даамын холбоо ТББ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа