Валютын ханш :

2025 оны 3 сарын 15, 6, Бямба гараг

Дарамт хүчирхийллийн тухай олон улсын конвенцод нэгдэхийг уриалж, жагслаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ өнөөдөр /2025.03.14/ Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох уриалга гарган жагсаал зохион байгууллаа.

Хүний эрхийн үндэсний комиссоос 2016 онд Төрийн албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар ажлын байрны дарамт, бэлгийн дарамт зонхилж байгааг харуулсан байдаг.

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-тай хамтран эрүүл мэнд, орон сууц нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудыг хамруулан хийсэн судалгаагаар ажлын байрны дарамт гуравдагч этгээдээс ажилтнуудад ирж байгааг тогтоожээ.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал “ОУХБ 100 жилийн ойгоороо ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцыг баталсан. МҮЭХ уг конвенцод нэгдэх урьтал нөхцөлүүдийг ханган ажиллаж байна. Эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, орон сууц нийтийн аж ахуй зэрэг салбарууд ч идэвхтэй ажиллаж буй.

Бид Улсын их хуралд энэхүү конвенцод нэгдэх уриалгыг хүргүүлж байна. Энэ хуулийг УИХ-д өргөн барьж, соёрхон баталснаар үндэсний хууль тогтоомжуудад өөрчлөлт орох юм” гэв.

ОУХБ-ын 190 дүгээр конвенцод хөдөлмөрийн хүрээн дэх хүчирхийлэл, дарамтыг

Нэг эсвэл олон удаа давтагдсан, бие махбод, сэтгэл зүй, бэлгийн болон эдийн засгийн хохиролд хүргэх зорилготой, хохиролд хүргэсэн, эсвэл хүргэх магадлалтай хүлээн зөвшөөрч үл болох зан байдал, үйлдэл, эсвэл заналхийлэл гэж ойлгох бөгөөд үүнд жендерт суурилсан хүчирхийлэл, дарамт гэж тодорхойлсон.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа