Валютын ханш :

2025 оны 3 сарын 12, 3, Лхагва гараг

Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, Нарны замын авто замд хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан 1-р хэсгийг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг, 2-р хэсгийг аравдугаар сарын 18-ны 06:00 цагаас аравдугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл хаах тул нийтийн тээврийн М:5, Ч:46 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжны авто замд аравдугаар сарын 15-ны 23:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийж, Нарны гүүрийг хойноос урагшаа зорчих хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн Ч:9, Ч21А, Ч:21Б, Ч:27, Ч:29Б, Ч:70, Ч:74, Ч:81 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа