Валютын ханш :

2024 оны 10 сарын 23, 3, Лхагва гараг

Энэ сарын сүүлийн долоо хоногт I ангийн сурагчдыг зүрх, нүд, шүдний үзлэгт хамруулна

Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болж, цаг үеийн асуудлаар хэлэлцжээ.

Энэ хичээлийн жилийн I улиралд энэ сарын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар бүтэц баталсан.

Бие даалтын долоо хоногт нийслэлд, II улирлын бие даалтын долоо хоногт аймгуудад нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулах юм. Уг үйл ажиллагааг зохион байгуулахаар Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан, бэлтгэлээ сайтар хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.

Мөн элсэлтийн шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10-р ангиасаа эхлэн өгөх боломжийг нээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэхийг үүрэг болгов гэж Боловсролын яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа