Валютын ханш :

2024 оны 10 сарын 18, 5, Баасан гараг

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг туршиж үзжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтыг энэ сарын 7-ны өдөр улс даяар нэгэн зэрэг нээлттэй зохион байгуулсан байна.

Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 2,230 санал авах байранд 2,824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгэл хангажээ. Сонгогчийн тооноос шалтгаалан 1,500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж байрлуулаад байна. Түүнчлэн интернэтийн сүлжээгүй хэсгийн хороодод старлинк төхөөрөмж байршуулсан.

Сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилт нь санал тоолох төхөөрөмж санал авах байранд эвдрэл гэмтэлгүй, зөв хүргэгдсэн эсэх, сонгуулийн санал хураалтын өдөр дүн мэдээ дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг нээлттэй шалгах зорилготой юм. Сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилтыг хэвлэл мэдээлэл, олон нийт, ажиглагчдын өмнө ил тод, нээлттэй зохион байгуулж, туршилтын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулж, туршуулав.

Санал авах байрны бэлэн байдал, сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажил амжилттай болсон хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа