Валютын ханш :

2024 оны 9 сарын 8, 0, Ням гараг

Төв банк бодлогын хүүгээ буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүгээ буурууллаа. Тодруулбал, тус хороо өнөөдөр хуралдаж бодлогын хүүг нэг хувиар бууруулж 11 хувь болгосон байна. Он гарснаас хойш ийн хоёр хувиар уг хүүг бууруулаад байгаа нь энэ юм. 

Бодлогын хүүг бууруулж буй шалтгааныг төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Эдийн засгийн идэвхижлийн урилал эхэлж байна. Мөн бизнесийн зээл өсөөгүй байгаа нь санхүүжилтын нөхцөл чанга буйг илтгэнэ. Тиймээс бодит эдийн засгийг дэмжих үүднээс бодлогын хүүг дараалан буурууллаа. Мөнгөний бодлогын хатуу төлөв 2022 оноос явж ирсэн. Дэлхийн төв банкууд болгоомжтой хандаж байна. Бид ч мөн ялгаагүй огцом хөдөлгөөн хийхгүй байгаа. Гэхдээ инфляцийн төлөв байдал 6,4 хувь руу ороод ирсэн. Гол зорилт руу ойртсон учраас бодлогын хүүгээ бууруулах нэг шалтгаан болж буй хэрэг" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа