Валютын ханш :

2025 оны 10 сарын 28, 2, Мягмар гараг

Шатахуун цэнэглэх машин өдрийн цагаар явж буй тул жолооч нар зай барьж зорчихыг анхааруулав

Шатахууны хомсдолыг шийдвэрлэхийн тулд ямар зохицуулалт хийж буй талаараа АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.10.27/ мэдээлэл өгөв.

Тэрбээр, Энгийн үед нэг ШТС өдөрт 10 мянган литр шатахуун авдаг байсан. Хэвийн үед нэг жолооч 20-30 литр шатахуун авахад өдөрт 400-500 машин цэнэглэдэг байсан бол одоо машин болгон банкаа дүүргэж буй тул 200 машин цэнэглээд л АИ-92 бензин тасарч байна.

Хэрэглээ 2-3 дахин өссөн учир ШТС-уудыг өдөрт хоёр удаа буюу өдрийн цагаар дахин цэнэглэхээс аргагүй болж байна. Шатахуунаар цэнэглэх машиныг шөнийн цагаар явахыг зөвшөөрдөг ч хомсдолтой холбоотойгоор өдрийн цагаар, авто замын түгжрэлийн дундуур явуулж эхэлсэн.

Өдрийн 14.00 цагаас хойш хоёр дахь цэнэглэлтийг хийж байна. Түгжрэлтэй замд чиргүүлтэй авто машин аюултай ачаа буюу шатахуун тээвэрлэж яваа тул хэрэв замд тааралдвал жолооч нар аль болох зай барьж, аюулгүй байдлаа хангахын дээр хурдан шуурхай явахад нь туслаарай гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа