Валютын ханш :

2024 оны 9 сарын 17, 2, Мягмар гараг

"Хөгжлийн Банканд нэг гүйцэтгэх захирал, дөрвөн дэд захирал, 110-аад ажилтантай баг ажиллаж байна"

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр “Хөгжлийн Банканд 110-аад ажилтан дөрвөн дэд захирал, нэг гүйцэтгэх захиралтай баг ажиллаж байна. Хийж байгаа ажилдаа тохирсон баг ажиллах ёстой.

Тус банканд хийсэн удаа дараагийн шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй нь өнөөдрийн байдал үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Хөгжлийн Банк байгуулагдсан цагаасаа 7.4 их наяд төгрөгийн зээлийг олгоод байна. 

Өнгөрсөн хугацаанд: 

  • Ким Жан Жин гэдэг Солонгос захирлын үед буюу 2013 оны тавдугаар сараас өмнө “Хөтөл” компани болон ТОСК-ийн зээлүүд олгогдсон,
  • Б.Шинэбаатар ТУЗ-ийн дарга Ж.Мөнбат гүйцэтгэх захирлын үед Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК, Монполимет компаниудад зээл олгосон,
  • Б.Даажамба, М.Баярмагнай нарын удирдлагын үед Б.Батбаяр, НВЦ, Монгол драй милк компаниудад,
  • Г.Амартүвшин захирлын үед зургаан зээл,
  • Н.Мөнхсүхийн үед хоёр зээл олгогдсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа