Ойрын өдрүүдэд цас хялмаалж, халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэд, ААН-үүдэд дараах сэрэмжлүүлгийг Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн юм. Үүнд:
- Халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
- Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
Албан байгууллага:
Ойр орчмынхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй/
2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” хэмээн заажээ.
Айл өрх:
Ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх, гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байхыг санууллаа.
Сэтгэгдэл үлдээх