Валютын ханш :

2026 оны 2 сарын 10, 2, Мягмар гараг

Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: "Эрэл"-ийн Эрдэнэбатын гэр бүлд холбогдох хэргийг сэргээн шалгах бүрэн боломжтой

Монголд ажиллахаар ирсэн айлынхаа гэрт амиа алдсан филиппин бүсгүй Террил Атиенза-гийн үхэлтэй холбоотой хэргийг сэргээн шалгах хууль шүүхийн ажиллагаанд өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.

Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн, Сэтгүүлч С.Будрагчаа болон түүний эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийн тавьсан хүсэлтийн дагуу манай хууль зүйн фирм өмгөөлөл үзүүлж ажиллана.

14 жилийн өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг шүү дээ. Одоо сэргээн шалгаж болох юм уу? гэсэн асуултад хариулт авахыг хүсэж байгаа байх.

Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжуудын хүрээнд сэргээн шалгах бүрэн боломжтой. Ийм ч учир бид хамгийн эхэнд хэргийн материалтай танилцах хүсэлтээ тавина. Материалтай танилцсаны үндсэн дээр өмгөөлөгчийн зүгээс гомдол, хүсэлтүүдээ эрх бүхий байгууллагуудад нь гаргана.

Хүн амины ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 25 жил хүртэл гэж тогтоосон байдаг. Уг хэрэг 2011 оны 11-р сард үйлдэгдсэн. Прокурорын шийдвэрээр гэмт хэргийн шинжгүй гэж 2012 оны 1-р сарын 12-ны өдөр хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Цаашилбал, эрүүгийн хэд хэдэн гэмт хэрэг байх боломжтой гэж хуульч, өмгөөлөгчид үзэж байна. Тухайлбал:

  • Бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
  • Хүн худалдаалах
  • Нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх цуглуулах, хуурамч дүгнэлт гаргахтай холбоотой бие даасан авлига ашиг сонирхлын гэмт хэрэг  
  • Эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой гэмт хэргүүд байх бүрэн боломжтой.

Гэхдээ Прокурор буюу эрх бүхий байгууллага ямар гэмт хэргээр зүйлчилж шалгах нь тэдний мэдлийн асуудал юм. Хэрэг ямар хугацаанд үргэлжлэхийг таашгүй. Бид бүхэн үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг хүндэтгэж, тэдний хүсэл зоригт тулгуурлан холбогох санал хүсэлтүүдээ уламжлах юм. 

Энэ гэр бүл шударга ёсыг тогтоох гэж Монголд ирсэн. Эрүүгийн гэмт хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байгаа юм гэв.   

2 сэтгэгдэл

  • ΕΠΙΠΛΑ ΓΕΩΡΓΑΝΤΑΣ ΠΑΝ. ΓΡΗΓΟΡΙΑΔΗ 3 ΩΡΑΙΟΚΑΣΤΡΟ, ΘΕΣΣΑΛΟΝΙΚΗ Τ.Κ. 57013 Τηλέφωνο 23120 08844, 6976590826 κρεβάτια χονδρική

  • ΕΠΙΠΛΑ ΓΕΩΡΓΑΝΤΑΣ ΠΑΝ. ΓΡΗΓΟΡΙΑΔΗ 3 ΩΡΑΙΟΚΑΣΤΡΟ, ΘΕΣΣΑΛΟΝΙΚΗ Τ.Κ. 57013 Τηλέφωνο 23120 08844,6976590826 έπιπλα θεσσαλονίκη (Alicia)

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа