НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдаж гурван азтан тодорсон байна. Тохиролд 2022 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 30,240,220 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар: 87982551
- 30 мянган төгрөгийн азтан – 27,275
- 100 мянган төгрөгийн азтан – 2,740
- 500 мянган төгрөгийн азтан - 294
- 1.5 сая төгрөгийн азтан - 21
- Гурван сая төгрөгийн азтан - гурав
- 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан юм.
Супер тохирлын дугаар 18645636 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодроогүй аж.
Сэтгүүлч Т.Азжаргал
Сэтгэгдэл үлдээх