Насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан хүчээр бие үнэлүүлдэг байсан бүлэг этгээдийг "Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг"-ийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, иргэн Ө нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлаж байсан байна. Улмаар цахим орчинд зар байршуулан бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсан гэмт этгээдүүдийг шуурхай дайчлан баривчилжээ.
Гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 8922**** гэх утасны дугаар “sanhvv awna” гэх утгатай зар байршуулж, 17 настай М, 19 настай Н нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авсныг хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлосон аж.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
Сэтгэгдэл үлдээх