Валютын ханш :

2024 оны 9 сарын 20, 5, Баасан гараг

Валентины болзоог "ТӨГС" болгох шилдэг санаанууд

Валентин гэж юу вэ?
Валентин (St. Valentine's Day) буюу 2-р сарын 14 бол дэлхий даяар хосууд хайраа илчилдэг өдөр. Валентины түүх бол бүр Ромын эзэн хааны үеэс эхэлжээ. Тэр үед Ромд 2-р сарын 14 бол эмэгтэй бурхан Юуногийн тэмдэглэлт өдөр байжээ. Юуно бол бүх бурхдын хатан ба гэр бүл, гэрлэлтийн бурхан ч байсан. 2-р сарын 15 бол Lupercalia наадам эхэлдэг өдөр юм. Тэр үед залуу хосуудыг уулзахыг хорьдог байлаа. Наадмын өмнөх өдөр, охид нь цаасан дээр нэрээ бичиж сагсанд хийдэг байлаа. 15нд нь хөвгүүд нь сагснаас нэг нэрийг сонгон авч, өөрт таарсан эмэгтэйтэйгээ хослон наадамд оролцож улмаар ихэнх хос нь бие биендээ дурлан гэрлэдэг байж.
Ромын хаант улсын Claudius Ⅱхаан нь хайртай хүнээ нутагтаа орхиод ирсэн цэргүүд сэтгэл санаа тогтворгүй байдаг учраас цэрэгт явахаасаа өмнө гэрлэхийг хориглодог байсан аж. Кристийн шашны баяр байсан валентины өдрөөр цэргүүдийг нууцаар гэрлүүлж баригдсан нь цаазлуулдаг байсан. Цаазлах өдөр бол Юуногийн баяр ба Lupercalia-гийн өмнөх 2-р сарын 14-г зориуд сонгосон Valentines гэдэг хүн ч бас энэ өдөр цаазлуулсан гэдэг. Тиймээс Кристийн шавь нарт энэ өдөр дурлалт хосуудын тэмдэглэлт өдөр болсон гэдэг нь нийтийн дунд тэмдэглэгдсэн байдаг аж. 

Өмнө нь хэзээ ч очиж байгаагүй газрыг цугтаа зориод үзвэл ямар вэ? Хот дотор өмнө нь очиж байгаагүй шинэ уушийн газар, тоглоомын төвөөр орж, хотын ойролцоо үзэсгэлэнтэй байгальд зугаалж, бүр хөдөө байрлах амралтын газар очиж хоёулхнаа аялангаа тэр газрынхаа сонирхолтой газруудаар яваад үзээрэй.

Найзууд, тэгээд бүр бүгд хостой бол цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж, бөөнөөрөө Валентины баяраа тэмдэглэх боломж байна. Хөгжилтэй тоглоом тоглон, кино үзэж, дуртай газраа орж суугаад буу халаад үзээрэй. Танд үнэхээр таалагдаж магадгүй юм.

Мэдээж уламжлалаа дагалгүй яах вэ? Гэхдээ зөвхөн шоколад биш зүрхэн хэлбэртэй пицца байвал бүр догь биз дээ? Пицца Хатаас 2/14-нд зүрхэн пиццатай хайрын багц авсан хосууддаа зүрхэн шоколад бэлэглэж байгаа юм байна шүү.

Олон нийтийн газраар болзож, хамт гараагүй удсан юм биш биз? Тухтай, амттай хоолтой ресторанд болзонгоо өмнө нь огт туршиж байгаагүй тийм л романтик зоог баримаар байна уу? Тэгвэл Нагоми рестораны зүрхэн сүши хосуудад үнэхээр таалагдана.

Хамтдаа гулгаж, чаддаггүй бол яаж гэдгийг зааж өгөөрэй. Зөвхөн гулгах ч биш мөсөн дээр бүжиглэж болно. Ямар романтик байхыг төсөөлөөд үз дээ. Кино шиг л байх болно. Ингэж гулгахыг хүсвэл Steppe Arena-Мөсөн өргөөг зориорой. 

Гэрээсээ гармааргүй санагддаг гэр амьтай хосууд байдаг даа? Хэрэв та тэдний нэг бол Netflix-ийн “Romance” цэсээс кино сонгож, байж болох хамгийн романтик байдлаар гэрээ чимээд, амтат дарс зуушны хамтаар оройг өнгөрүүлээрэй. 

Жич: Хэтэрхий олон лаа асаах нь эрсдэлтэй тул аюулгүй байдлаа сайтар хангаарай. 

Юу гээч? Ор, шалан дээгүүр нь сарнайн дэлбээ цацаж, лааны гэрэлд оргилуун дарс бариад хайртай хүнтэйгээ хамгийн сайхан зүйлсийн тухай ярилцаж байна гээд төсөөлөөд үз дээ. Та хоёрын дуртай аялгуу эгшиглээд л, хундага тулгах чимээ жингэнээд л... Тансаг зочид буудлын өрөөнд мартагдашгүй баяр тэмдэглэх боломж байна. Кемпински зочид буудлаас хосууддаа зориулан 247,000₮-с эхлэх олон төрлийн багцыг гаргасан байна. 

Мэдээлэл авах бол энд дарна уу. 

Тэгээд шууд галт тэргэнд дагуулаад суу. Хайртай хүнээ гэнэтийн адал явдалд дагуулаад гар! Цүнхэндээ хөнгөн зууш, амттан, дарс хийгээд хаа ч юм очиж агаар салхинд зугаалаарай.

Та хайртай хүндээ маш гоё зүйл хийж өгмөөр байвч ямар нэг шалтгааны улмаас болоод чадахгүй болчихсон уу? Бүү санаа зов. Дэргэд нь байхгүй байлаа ч удахгүй хамт байхаа хэл, бие нь өвдсөн бол удахгүй эдгээд нөхөн тэмдэглэхээ амлаарай. Маш их ажилтай байлаа ч түүндээ бяцхан бэлэг барьж очихоо бүү март. Хамгийн гол нь хайртай шүү гэдгээ заавал хэлээрэй. 

Бүх хосууддаа ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа