Өчигдөр Төв аймгийн Жаргалант сум болон Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд газар хөдлөлт болсон. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн юм. Тэгвэл иргэдийн дунд газар хөдлөлтийн эрсдлийн нөхцөл байдал болон гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын талаар мэдээлэл дутмаг байна. Иргэддээ мэдээлэл өгөх ёстой байсан гэж цахим орчинд шүүмжилж байгаа бол албаны хүн аюулын хэмжээнд биш байсан тул мэдээлэх шаардлага байгаагүй гэлээ.
Сэтгэгдэл үлдээх