Валютын ханш :

2024 оны 9 сарын 19, 4, Пүрэв гараг

ЭТТ: Дансаа нээлгээгүй бол и-баримт аппликэйшнээр ногдол ашигаа авах боломжтой

"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад бэлэн болсон гэж өнөөдөр /2020.05.04/ мэдэгдлээ. Одоогоор ногдол ашиг тараалгүй хүлээгдэж буй гол шалтгаан бол Тавантолгойн ногдол ашиг хүртэх 2 сая 512 мянган иргэн бий. Дансаа нээлгэсэн 1,6 сая иргэн байна. 425 мянган иргэн нь банкны дансаа мэдүүлсэн. Тэдэнд ногдол ашиг олгоход ямар ч асуудал байхгүй гэдгийг компанийн зүгээс онцлов. Өөрөөр хэлбэл, иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс тарааж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд баталгаажсан данстай иргэдэд ногдол ашгаа авахад ямар нэгэн асуудал үүсэхгүй аж. 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ны зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа.  Өнөөдрийн байдлаар 1072 хувьцаатай 500 орчим хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө олгодог дансаар нь олгохоор болжээ. Хувьцааны дансаа нээлгээгүй, и-баримт аппликэйшин ашигладаггүй иргэдэд ногдол ашиг тараахад хүндрэл үүсч байгаа аж. Тиймээс хувьцааны данс нээлгэж, тухайн харилцдаг банкны дансаа холбохыг компанийн зүгээс зөвлөв.

Харин хувьцааны дансаа нээлгээгүй ч и-баримт аппликэйшнд бүртгэлтэй бол ногдол ашгаа авах боломжийг бүрдүүлэхээр судалж байгаа юм байна. Одоогоор и-баримт аппликэйшн ашигладаг 1.3 сая иргэн байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа