Валютын ханш :

2024 оны 9 сарын 19, 4, Пүрэв гараг

Шийдвэрээ цуцалж, баар, рестораны үйл ажиллагааг хаалаа

Баар, рестораны үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэрээ хотын дарга цуцалсан байна. 

Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагуу архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл сунгасан билээ. Түүнчлэн баар болон караоке зэрэг цэнгээний газрын үйл ажиллагааг нээсэн юм. Энэхүү шийдвэрийг олон нийт эсэргүүцсэн тул шийдвэрээ цуцалсан байна. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогын хүрээнд баар, караоке буюу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг нээсэн. Гэсэн ч тэд ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй” гэв. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа