Валютын ханш :

2024 оны 9 сарын 19, 4, Пүрэв гараг

Монгол Улсад 40 дэх тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны гуравдугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 5 дугаар сарын 3-нд Франкфуртийн тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо” гэв. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа