Валютын ханш :

2026 оны 4 сарын 20, 1, Даваа гараг

Монгол Улсын шигшээ баг ААШТ-ний холимог багийн төрөлд алтан медаль хүртлээ

БНХАУ-ын Ордос хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний холимог багийн төрөлд Монгол Улсын шигшээ алтан медаль хүртлээ.

Манай улсын шигшээ баг хэсгийнхээ эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрог Киргизстан улсын багийг 4:2 харьцаатайгаар ялж, D хэсгийн тэргүүлсэн.

Үргэлжлүүлэн зооны аваргын төлөө Узбекистан улсын шигшээ багтай барилдан 4:3 харьцаагаар буулган авч алтан медалийн төлөө Казахстан улсын шигшээ багийг 4:0-оор яллаа. 

Ингэснээр түүхэндээ анх удаа холимог багийн төрөлд Ази тивийн аварга болж байна. Үндэсний шигшээ баг өмнө нь "Нурсултан-2022", "Хонгконг-2024" тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бол Фужайра-2019", "Бангкок-2025" тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

Энэ удаагийн тэмцээнд манай улсын тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль, холимог багийн төрөлд түрүүлснээр багийн дүнгээр тэргүүлж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа