Валютын ханш :

2026 оны 3 сарын 24, 2, Мягмар гараг

Японы засгийн газар иргэдийг ариун цэврийн цаас их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг уриаллаа

Япон улсын засгийн газар иргэдийг ариун цэврийн цаас их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг уриалжээ. 

Тодруулбал сүүлийн үед Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор иргэд өдөр тутмын хэрэгцээний бараа ихээр худалдан авч байгааг харуулсан мэдээллүүд цахим сүлжээнд тархаад байна. 

Цахим сүлжээний нэгэн хэрэглэгч “Ойролцоох дэлгүүр ариун цэврийн цаасгүй болчихлоо. Хүмүүс бүгд нөөцлөөд байх шиг байна” хэмээн бичжээ. 

Харин зарим хэрэглэгч муурны хоол, ариун цэврийн хэрэгсэл болон шар айраг хүртэл их хэмжээгээр авсан зургаа цахим сүлжээнд нийтэлсэн байна. 

Ариун цэврийн цаасыг бөөнөөр нь нөөцлөх үзэгдэл Японд анх 1973 оны газрын тосны хямралын үеэр гарч байв. 

Мөн 2011 оны газар хөдлөлт, цүнами болон ковидын цар тахлын үеэр ч энэ байдал давтагдаж байсан. 

Улмаар тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас худалдан авагчдыг үнэн зөв мэдээлэлд тулгуурлан ухаалаг шийдвэр гаргахыг зөвлөлөө. 

Японд хэрэглэдэг ариун цэврийн цаасны 97 орчим хувийг дотооддоо дахин боловсруулж, үйлдвэрлэдэг бөгөөд Ойрх Дорнодоос хамааралгүй гэсэн мэдээллийг гаргасан байна. 

Мөн үйлдвэрлэлд шууд нөлөөлсөн зүйл байхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх хангалттай нөөц боломж байгаа гэжээ.

Эх сурвалж: The Japan Times

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа