Валютын ханш :

2026 оны 3 сарын 23, 1, Даваа гараг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.415 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11684, орон нутагт 2726 бүртгэгджээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 22-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тухайлбал,

  • нийслэлд 20 хүн,
  • хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа