Валютын ханш :

2026 оны 1 сарын 14, 3, Лхагва гараг

Сайд Э.Бат-Амгалан Хотын дарга болно гэсэн мэдээллийг няцаав

Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээ болон зарим сайтад Х.Нямбаатарыг огцруулж, хотын даргаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг томилно гэсэн мэдээлэл цацагдав. Энэ мэдээллийг сайд Э.Бат-Амгалан цахим хуудсаараар дамжуулан үгүйсгэсэн байна.

Тэрбээр, Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хотын дарга болно” гэсэн ташаа мэдээлэл тархаж байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдэгдье. 

УИХ-ын хаврын чуулганаар Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэн батлахаар бэлтгэж байна. Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд салбар бүрийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. 

Иймд энэ мэт худал, ташаа мэдээлэлд итгэхгүй байж, үнэн бодит байдлыг сайтар нягтлахыг иргэдээсээ хүсье гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа