Валютын ханш :

2026 оны 1 сарын 14, 3, Лхагва гараг

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн стандартууд хэрэгжиж, бодит үр дүн гарч эхэлжээ

Дэд бүтцийн хөгжилтэй холбоотойгоор зэрлэг амьтад өргөст торон хашаанд өлгөгдөж үрэгдэх, авто зам дээр тээврийн хэрэгсэлд дайруулах тохиолдол цөөнгүй бий.

Түүнчлэн төмөр зам зэрлэг амьтдад зориулсан гарц гарамгүй байгаа нь нүүдлийн зэрлэг амьтдын шилжин нүүдэллэх боломжийг хязгаарлан амьдрах орчныг хувааж, шаардлагатай бэлчээр, усанд хүрэх боломжгүй болгосноор үхэж хорогдоход хүргэдэг. 

Тиймээс зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын стандарттай болох, хориг хашаа барих санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар анх гаргаж, 2011 оноос холбогдох төрийн байгууллагууд, судлаачидтай хамтран  идэвхтэй ажилласан нь тодорхой үр дүнд хүрчээ.

Үүнээс дурдвал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Зэрлэг амьтдад ээлтэй гарц гарам болон хориг хашааны үндэсний гурван стандартуудыг боловсруулж холбогдох яамдаар батлуул

Түүнчлэн UCS 0304В:2025 “Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын  тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хэмээх нийслэлийн стандартыг боловсруулах, батлуулах ажлыг талуудтай хамтран амжилттай хийжээ.

Маш чухал энэ стандартыг 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Тэгвэл Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа тус стандартын хэрэгжилтийг ханган одоо байгаа зэрлэг амьтдад сөрөг нөлөөтэй хашааг стандартад нийцүүлэн өөрчилж эхэлсэн  сайн мэдээ байна

MNS 6515: 2015 болон UCS 0304В:2025 хоёр стандарт нь Богдхан уулын ДЦГ-ын зэрлэг амьтдыг төмөр зам, хурдны авто зам болон хориг хашаанаас үүдэн хашигдах, гэмтэх болон хорогдлыг бууруулах хууль, эрхзүйн гол баримт бичиг болсон юм. 

Мөн 2025 оны хоёрдугаар сард Монголын Төмөр Зам ТӨХК-ийн хүсэлтийн дагуу Богдхан уулын урдуур тойрог байдалтай баригдах Багахангай-Хөшигт чиглэлийн 103 км төмөр замын төсөлд зориулан тухайн төмөр замыг зэрлэг амьтдад ээлтэй бүтээн байгуулах чиглэлээр WWF зөвлөмж боловсруулан хүргүүлсэн.

Дээрх зөвлөмжийн дагуу Монголын Төмөр Зам ТӨХК нь Багахангай-Хөшигт чиглэлийн 103 км төмөр зам дагуу зэрлэг амьтдад ээлтэй MNS 6515: 2015 “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц, ерөнхий шаардлага” үндэстний стандартад нийцэх 10 тооны нүхэн гарцуудыг бүтээн байгуулж байгаа нь  сайн жишиг болж байна.

Монголын Төмөр Зам ТӨХК-ийн Багахангай-Хөшигт чиглэлийн 103 км төмөр замын хориг хашааг өргөсгүй хийж байгаа нь нүүдлийн амьтдыг өргөст хашаанд орооцолдож гэмтэх, үрэгдэх эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой аж.

Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа