Валютын ханш :

2025 оны 12 сарын 19, 5, Баасан гараг

Сүхбаатар дүүргийн хог тээврийн 74 машинд хорт утаа бууруулагч төхөөрөмж суурилуулна

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран, татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг багасгах ажлыг эхлүүлжээ.

Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн хог тээврийн 74 машинд олон улсын ISO болон TUV сертификаттай “Supertech” төхөөрөмжийг суурилуулах гэрээг өнөөдөр байгуулав. 

Төхөөрөмж суурилуулсны үр дүнд машинаас ялгарах хорт утаа 80-85 хувиар буурч, шатахуун зарцуулалт 12 хувь хүртэл хувиар буурах аж. 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, "ЖАЙКА-гийн судалгаагаар тээврийн хэрэгслийн утаа агаарын бохирдлын 30 хувийг эзэлж байна. Нэг машинаас ялгарах хорт утаа нь зургаан гэрийн яндантай тэнцдэг. Тиймээс бид эхний ээлжинд дүүргүүдийн ТҮК-ийн хог тээврийн машинуудыг ийнхүү тоноглож байна" гэв.

Цаашид энэхүү ажлыг бусад дүүргүүд болон нийтийн тээврийн хэрэгслүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа