Хүйтний эрч чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбоотой Шадар сайд Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийн үүрэг чиглэл өглөө.
Хуралдаанаар "өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгаа" талаар хэллээ.
Мөн өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад ирэх сард газар дээр нь ажиллахаар төлөвлөжээ. Өнгөрсөн өдрүүдэд баруун бүсийн аймгуудын улсын нөөцөөс 47 суманд түлш шатахуун илгээсэн байна.
Түүнчлэн шадар сайд орон нутгийн удирдлагуудад:
- Малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх,
- Сурагчдын хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах,
- Цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах,
- Зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
- Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өгчээ.
Admin
Сэтгэгдэл үлдээх