Валютын ханш :

2025 оны 11 сарын 18, 2, Мягмар гараг

Гэр хорооллын сууц, хогийн цэг, автомашин шатсан зэрэг гал түймрийн дуудлагууд бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгдлээ.

Энэ дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 20 иргэний аюулгүй байдлыг ханган, 2.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.  

Дуудлага мэдээллийн дийлэнхийг гэр хорооллын айл өрхийн  өвөл, зуны сууц, хогийн суваг, хогийн цэг, автомашин шатсан дуудлага эзэлж байна.

Иймд гэр хорооллын айл өрх галлагааны аюулгүй байдлаа хангаж, яндан, зуухны битүүмжээ шалгаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг зөвлөлөө. 

Эх сурвалж: НОБГ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа