Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Эмээлтийн товчоонд ажиллаж, сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийж байна.
Нийслэлийн гэр хороололд 172 мянган айл өрх шахмал түлш хэрэглэж байгаа ч 280 мянга гаруй карт тараагджээ. Илүү карт тараагдсан нь шахмал түлш нийслэлээс гаргаж дамлан борлуулахад боломж олгож байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэглэж буй шахмал түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр худалдан борлуулж байна гэж мэдээлэв.
Шахмал түлшийг нийслэлийн бүсээс зөвшөөрөлгүй гаргавал тээвэрлэж явсан иргэнийг торгож, түлшийг хураан авах юм байна. Өнгөрсөн долоо хоногт ийм 95 зөрчил бүртгэгджээ.
Admin
Сэтгэгдэл үлдээх