Валютын ханш :

2025 оны 11 сарын 7, 5, Баасан гараг

МҮХАҮТ болон БНСУ-ын Элчин сайдын яам экспортын боломжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Чой Жин Вонтой уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хоёр улсын хоорондын чөлөөт худалдааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг зах зээлд нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй APTA (Asia Pacific Trade Agreement) гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Мөн талууд гуравдагч хөршийн хүрээнд мэдээлэл солилцоог идэвхжүүлэх, хувийн хэвшлийн компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Цаашид МҮХАҮТ болон БНСУ-ын Элчин сайдын яам нь хоёр улсын харилцааг олон салбарт гүнзгийрүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа