Валютын ханш :

2024 оны 9 сарын 17, 2, Мягмар гараг

Х.Баттулгыг АН-ын даргаар батламжлах ээлжит бус Их хурал болно

Энэ сарын 6-нд болсон Ардчилсан намын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал өнөөдөр болох юм байна.

Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд болсон Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар С.Эрдэнэ даргатай АН-аас ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын зүгээс дээрх сонгуулийг хүчин төгөлдөр бус хэмээн мэдэгдээд буй.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа