Валютын ханш :

2024 оны 9 сарын 17, 2, Мягмар гараг

Аяга кофены мөнгөөр хөрөнгө оруулах нь

Дуслыг хураавал далай гэдэг. Яг үнэндээ хэзээ дусал ус далай болно гэж хүлээх билээ. Гэвч санхүүгийн ертөнцөд энэ үг үнэний ортой юм.

Монголчууд 2021 онд хамаг хөрөнгөө тавих нь холгүй крипто валют руу хошуурцгаав. Үр дүнд нь зарим нэг нь нугалж олж байхад, зарим нь хамгаа алдаж өртэй хоцорцгоосон билээ. Бага багаар хуримтлуулалгүйгээр богино хугацааны ашиг хонжоо хайхын эрсдэл энэ аж. Харин нөгөө талд хөрөнгө оруулалт гэдэг мэргэжилтнүүдийн л ойлгох зүйл мэт бидэнд санагддаг. Тэгвэл аяга кофены мөнгөө хадгалж бүр хөрөнгө оруулж мөнгөө өсгөх боломжтой жишээг авч үзье.

Нэг аяга кофе 6 мянган төгрөг гэвэл 30 хоног хуримтлуулвал 180 мянган төгрөг болно. Улмаар жилд 2 сая 160 мянган төгрөг, 10 жилд 21 сая 600 мянган төгрөг болно. Бидний төдийлөн анзаардаггүй хэрэглээний зардал хуримтлагдсанаар бидний төсөөлснөөс их болдогийн жишээ энэ аж. Энэ мэтчилэн хүн бүрийн амьдралд гардаг аар саар зарлагуудыг “Latte money” гэдэг.

Тэгвэл бидэнд ямар боломж байгаа вэ?

Нэгт, өдөрт нэг аяга кофены мөнгө, эсвэл онцын шаардлагагүй худалдан авалтын дүнгээ тогтоох. Улмаар тухайн мөнгөн дүнгээрээ тогтмол хөрөнгө оруулалт хийх юм. Та мөнгө үрэхгүй байж болох ч байнга аваад, хэрэглээд сурчихсан зардлуудаа олж тогтоогоод, улмаар автомат хөрөнгө оруулалтын Telexa.mn-нийг ашиглаж хөрөнгө оруулалт хийх боломжтой. Ингэснээр таны хүсээгүй зардал хөрөнгө оруулалт болж тогтмол нэмэгдсэнээр та хий дэмий үрдэг мөнгөө өсгөж ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжтой.

Яаж?

  1. Өөрийн хөрөнгө оруулалтын багцыг бүтээнэ. Жишээ нь, миний хөрөнгө оруулалтын 40 хувийг Apple компанийн хувьцаанд, 30 хувийг Биткойн, 30 хувийг алтанд хуваарилна гэж тохируулж болно. Хөрөнгө оруулалтаа ийнхүү олон төрөлд хувааснаар нэг төрлийн хөрөнгө оруулалтаас хамаарах эрсдэл багасах давуу талтай.
  2. Банкны картаа баталгаажуулна. Баталгаажуулах явцад таны картын мэдээллийг шууд банк хүлээн авч баталгаажуулах учраас картны аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж болно.
  3. Хөрөнгө оруулалтын давтамж хэмжээгээ тохируулна. Жишээ нь, өдөр бүр ₮1000 ч оруулах боломжтой.

Ингээд л тохиргооны тань дагуу өдөр бүр таны задгай мөнгө хөрөнгө оруулалт болж орно гэсэн үг юм. Мэдээж та хүссэн үедээ тохиргоогоо өөрчилж, эсвэл бүр зогсоож болох бөгөөд крипто валютууд болон дэлхийн хамгийн том компаниудын токенжуулсан хувьцаануудаас сонгон хөрөнгө оруулалтын багцаа үүсгэх боломжтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа