- Өглөө сэрэхэд л шинэ барилга сүндэрлэсэн байдаг цаг үед бид амьдарч байна. Нийслэл хотын үл хөдлөхүүдийн талаарх таны үзэл бодлыг сонсъё.
Сүүлийн 30 жил нийслэл хотын өнгө зүс өөрчлөгдлөө. Олон сайхан төслүүд сүндэрлэж байна. Гэвч иргэд хотын хаана ч байр, орон сууц худалдаж авсан ялгаагүй ижил асуудлуудтай нүүр тулсан. Зай талбайн хомсдол, түгжрэл болон хөрс, ус, агаарын бохирдолд дарамтлуулж байна. Монголчууд бидний хотын талаарх ойлголт буруу байсан нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөн.
- Тэгвэл хот ямар байх ёстой гэж вэ?
Засаг захиргааны нэгжээр дүүргүүдэд хуваагдсан боловч бид яг л нэг тогоон дотроо амьдарч байгаа шүү дээ. Ийм өргөн уудам газар нутагтай байж, үнэ цэнээ алдах эрсдэлтэй төвлөрөлд иргэд мөнгөө алдаж байна. Аз жаргалын индекс өндөртэй дэлхийн хотуудад иргэд нь өөрийн газартай, ашигтай талбайтай хауст амьдардаг. Хотоос 100 км дотроо хурдны замаар асуудалгүй ирж очоод амьдарч байна.
- Манайд ингэж амьдрах яг тохиромжтой юу?
Цагт баригддаггүй ажил хийдэг иргэд түгжрэлд орохгүйгээр 30 мин дотор оччихдог, эрүүл агаарт, 40-хөн айлын хаус хотхоныг бид Кувейтийн аманд барьж байна. Хаус төслүүд дэд бүтэц ярьдаг цаг ард хоцорсон. Угаасаа дэд бүтэцгүй Хаусыг захын хүн барьчихна. Харин иргэд ч биш бусад төслүүд ч санаа авахуйц инновацыг нэвтрүүлэх ёстой гэдэгт манай төслийн багийнхан бат итгэдэг.
- Төслийнхөө талаар товч танилцуулахгүй юу?
Манай хэрэгжүүлж байгаа ART HOME хаус төсөл хотын амьдралын чанарыг дээшлүүлэх инновацыг нэвтрүүлж байна. Богд уулын баруун урд талд нь байрлах Кувейтийн ам бол Улаанбаатар хотын шинэ үнэ цэнтэй байршил. 32 км яваад оччих энэ аманд хүүхдээ өсгөж торниулаад, гэр бүлээрээ аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Бүрэн цутгамал, 2021 оны хаус консепц дээр тулгуурласан, аюулгүйн горимыг хэрэгжүүлсэн энэхүү төсөл шинэ жишгийг тогтоож байна. Дэлхийн үл хөдлөхийн топ төслүүд яг ийм л байдаг. Үүнийг Монголдоо хийж байгаадаа баяртай байна. Ус, мод, агаар, сайн үл хөдлөх, сайхан хөршүүд. Энэнээс илүү Үл хөдлөхийн худалдан авалт гэж байхгүй.
- Хаус гэхээр үнэтэй гэдэг ойлголт төрдөг. Танай үнийн бодлого ямар байгаа вэ?
Бид ART HOME хэмээх хүчирхэг брэндийг үүсгэж байна. Хөгжүүлэлтийн шатандаа явж буй хэд хэдэн онцлох төслүүд байгаа. ART HOME-ийн хувьд Улаанбаатар хотод орон сууцны олон амжилттай төслүүдийг хэрэгжүүлсэн инженер, техникийн багийн туршлага, өөрсдийн урьдчилан бэлдсэн барилгын материалын нөөц дээр тулгуурлан одоо захиалгаа өгсөн оршин суугчид барилгын материалын үнийн өсөлтийг үл харгалзан хамгийн боломжит үнээр авах нөхцөлийг бүрдүүллээ. Таны оруулсан хөрөнгө оруулалт 1 жилийн дараа таны нүүрэнд инээмсэглэл төрүүлэх шийдвэр болсон байна гэдэгт итгэлтэй байна.
- Хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх танай төслүүдэд амжилт хүсье.
Төслийн талаар дэлгэрэнгүйг:
8010-0998, 8019-5511, 8010-8444
Ярилцсан: Ц.Цолмон
Сэтгэгдэл үлдээх