Валютын ханш :

2024 оны 9 сарын 19, 4, Пүрэв гараг

120 сая төгрөгийн цалинтай ажиллах "Багш"-ийг хайж байна

2020 онд “TomYo” хэмээх боловсролын аппликэйшнийг гаргаж тус салбарт технологийн шийдлийг нэвтрүүлж байсан “TomYo EdTech” компани тун удахгүй анхны жилийн элсэлтээ авч нээлтээ хийх гэж буй “TomYo School of Ulaanbaatar” сургуулиуд хамтран “Үндэсний томьёо 2022” багш, сурагчдын их сорилыг зохион байгуулах гэж буй талаар өнгөрсөн долоо хоногт зарласан юм.

“TomYo School of Ulaanbaatar” сургууль нь тус багш, сурагчдын их сорилоос шалгарсан ЕБС-ийн 60 багш, 100 сурагчдад томоохон шагнал, онцгой саналыг тавихаар төлөвлөж байна. Үндэсний томьёо 2022 сорилын хүрээнд Боловсролын салбарын шилдэг багш нарыг алдаршуулах, сурагчдын олон талт чадварыг нээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгыг дэмжиж Мандала Гарден хотхон, Шангри-Ла Улаанбаатар зочид буудал хамтран ажиллаж байна. 

Шагналын сан:

 
  1. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 50 багш онцгой бэлгийн эзэн болно.
  2. Түрүүлсэн үндэсний нэг ялагч багш Богдын уулын хойд энгэрт байрлах, оршин суугчдын аюулгүй, тав тухтай амьдралыг хангасан Мандала Гарден хотхоны байрны урьдчилгаа төлбөр болон “TomYo School of Ulaanbaatar” сургуульд ажиллах гэрээ байгуулах юм.

Багш нарын сорил нийт 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж унших боломжтой. Эцсийн шатанд үлдсэн 10 багш Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд байрлаж, сүүлийн шалгаруулалтдаа бэлдэх билээ.

Бүртгэлийн хугацаа:

  1. Багш нарын сорилын бүртгэл 2/24-нд хаагдана. Эхний шатны шалгаруулалт 2/26-нд эхэлнэ
  2. Сурагчдын сорилын бүртгэл 2/14 - 3/10 хооронд хийгдэнэ.

👉 Бүртгүүлэх: https://test.tomyo.edu.mn/

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа