Улсын онцгой комиссоос энэ сард гадаад улс орноос 2000 орчим иргэнээ татан авахаа мэдэгдсэн байна. Энэ сарын 10-ны өдөр Казахстанаас иргэдээ татан авах бол зургаадугаар 11-нд Токио, 15-нд Дели, 18-нд Сөүл, 19-нд Франкфурт чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр тогтжээ.
Мөн зургаадугаар сарын 17-нд БНСУ-аар дамжин өнгөрөх нислэгээр Зүүн Өмнөд Азиас иргэдээ татан авахаар болсон байна. Сонгуулийн дараа буюу зургаадугаар сарын 25, 28-ны өдөр хоёр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх