Валютын ханш :

2024 оны 9 сарын 17, 2, Мягмар гараг

АНУ руу тусгай нислэг хийхгүй

Улсын Онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Улсын Онцгой комиссоос мэдээлэл өглөө.  

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Короанвирус өвчний халдвар эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс маш өндөр эрсдэлтэй гэж гарч байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах шийдвэр гаргаж байна. Энэ хугацаанд нислэгийг хязгаарласан хугацааг мөн сунгаж байна. Монгол Улсын иргэдийг гурван боомтоор л хүлээж авна. Гаднын орны иргэдийг авто замаар тээвэрлэж гаргах ажлыг зохион байгуулна. Мэргэжлийн холбоод, танхимын сургалтын үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг дахин ярилцаж, энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оролцуулна. Өнгөрсөн хугацаанд БНСУ руу олон нислэг үйлдлээ. Цаашид ч нислэгээ үргэлжлүүлнэ. Харин АНУ руу тусгай нислэг хийх бололцоо байхгүй” гэв.  


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа