Амралтын газар, саун фитнесийг шат дараатай нээхээр болсон байна. Тодруулбал, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна. Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын хэвлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор үзвэр үйлчилгээний байгууллагууд, сүм хийд, фитнес, бүх шатны сургалтын байгууллага, кино театр, дэн буудлын үйл ажиллагааг зогсоосон байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх