Валютын ханш :

2026 оны 4 сарын 19, 0, Ням гараг

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ

Тайланд улсын нийслэл Бангкок хотод пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 3-13-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас Сүхбаатарын одонт, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин өрсөлдөхөд 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Тэрбээр цээжнээс 236 кг-ыг өргөснөөр тус тэмцээний дөрөв дэх медалиа гардсан бөгөөд өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: БТСҮХ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа