Валютын ханш :

2025 оны 12 сарын 26, 5, Баасан гараг

Санхүү, хөрөнгийн дутагдалтай ч ажилчдын цалинг бууруулахгүй байх үүрэг өгөв

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 2025.12.25-ны өдөр “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн инженер техникийн ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэрэгжилт, өвлийн горим ажиллагаа, тус компанид үүсээд буй зарим хүндрэлтэй асуудлаар харилцан санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар инженер техникийн ажилтнуудтай санал бодлоо солилцлоо.

Мөн санхүү хөрөнгийн дутагдалтай байгаа ч ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг бууруулахгүй байхад анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өглөө.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа