Валютын ханш :

2025 оны 12 сарын 4, 4, Пүрэв гараг

Энэ сард 193,460 тонн шатахуун импортолно

Шатахуун импортлогч компаниуд арванхоёрдугаар сард АИ-92 шатахуун 62660 тонн, дизель түлш 129240 тонн, АИ-95 шатахуун 1560 тонн  худалдан авахаар захиалсан талаар АҮЭБЯ-наас мэдээлэв.

Ингэснээр 193460 тонн шатахуун импортоор орж ирэх аж. Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолж байна. Нийт шатахууны 95 хувийг ОХУ-аас худалдан авч байгаа бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Мөн арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд АИ-92 шатахуун  4597 тонн, дизель түлш 9260 тонн буюу 13857 тонн шатахуун импортлоод байна.  

Төмөр замд179 вагон АИ-92 шатахуун, 366 вагон дизель түлш байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа