Валютын ханш :

2026 оны 1 сарын 18, 0, Ням гараг

Н.Учрал: УИХ-ын даргын захирамжаар байгуулсан 58 ажлын хэсгийг цуцална. Яам дээр ажлаа хийж байгаа хүн алга

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох эсэхийг хэлэлцэж байна.

ЛУВСАНДОРЖИЙН ӨЛЗИЙСАЙХАН

Боловсрол:

  • 1993 онд Нийслэлийн 50 дугаар дунд сургууль;
  • 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн бакалавр;
  • 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр;
  • Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор.

Ажилласан байдал:

  • 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуульд багш;
  • 2002-2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш;
  • 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, Экспертийн хэсгийг хариуцсан ахлах зөвлөх;
  • 2012 онд Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх;
  • 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга;
  • 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  • 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх;
  • 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга;
  • 2019 онд Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга;
  • 2019-2023 онд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга.

Монгол Улсын Гавьяат хуульч цолтой.

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа