Валютын ханш :

2025 оны 11 сарын 26, 3, Лхагва гараг

Төөрсөн, сураггүй болсон 15 хүнийг эсэн мэнд оллоо

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.23-24/ Дундговь, Өмнөговь, Төв аймгийн таван суманд бүртгэгдсэн төөрсөн, сураггүй болсон 15 иргэний эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олжээ.

Эдгээр иргэдийн долоо нь том хүн, найм нь хүүхэд бөгөөд малаа хариулж яваад болон автомашинтайгаа зорчиж яваад төөрч, сураггүй болсон байна.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 74 хүн, 13 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа