Жүжигчин Ж.Баясгалан АН-ын гишүүн болж, намын гишүүний батлахаа өнгөрсөн сард АН-ын дарга С.Эрдэнээс гардаж авсан. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр болжээ.
С1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор оролцох үеэрээ сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ.
Жүжигчин Ж.Баясгалан "Тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашгийг хамгаалж, төрд дуу хоолой болох, нийгмийн анхааралд тэдний тулгамдсан асуудлыг аваачих ёстой. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ" гэлээ.
Монгол Улсад 114 мянган тусгай хэрэгцээт иргэд амьдардаг бөгөөд тэдэнд нэгдсэн төрийн бодлого байдаггүй байна.
Сэтгэгдэл үлдээх