Валютын ханш :

2025 оны 3 сарын 12, 3, Лхагва гараг

"2026 оны эхний хагаст Эгийн голын УЦС-ын нөлөөллийн эцсийн дүгнэлтийг гаргана"

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим шийдвэрийг сайд нар танилцуулж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд С.Одонтуяа:
Эгийн голын усан цахилгаан станцын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж Монголын талаас 7 хүний бүрэлдэхүүнтэй багийн судалгааны ажил амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн ЗГ-ын хурлаар Монголын талаас хийж гүйцэтгэх судалгааны дөрвөн ажил байгааг танилцууллаа. Эхний ээлжид туслах далангийн ТЭЗҮ-г боловсруулах санхүүжилтийг хийхээр боллоо. Бид ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байгаа ба үүний дагуу 2026 оны эхний хагаст Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргах ба Эгийн голын УЦС-тай болсноор Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон, чухал хувь нэмэр болно гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа