Валютын ханш :

2024 оны 9 сарын 8, 0, Ням гараг

Англи хэлний улсын олимпиадаас МУБИС-ийн харъяа ЕБС-ын сурагчид алт, мөнгөн медаль хүртжээ

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Англи хэлний ХХVI улсын олимпиад энэ сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо, МУИС-ийн хичээлийн байранд болж өнгөрлөө.

Тус олимпиадад МУБИС-ийн харъяа ЕБС-ийн сурагчид алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, Г.Рэнцэнханд багшийн бэлдсэн 9а ангийн сурагч Д.Мичид алтан медаль, Г.Цэрэнсодном багшийн бэлдсэн 9в ангийн сурагч Э.Оюунбилиг мөнгөн медаль хүртжээ.

Тус сургуулийн хувьд багш боловсон хүчин бэлтгэдэг төв сургуулийн дэргэдэх ЕБС гэдгээрээ онцлогтой. Анх 2015 онд математик, байгалийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттайгаар байгуулагдаж байжээ.

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд цорын профессор зэрэгтэй захирал багштай гэдгээрээ онцлог аж. Одоогоор 80 орчим багш, 800 гаруй сурагчтай эл сургууль цар тахлын үед үндэсний хэмжээний бага ангийн цахим хичээлийг зохион байгуулж явуулсан байна. Мөн салбарын яамнаас шилдэг дөрвөн цахим сургуулийн нэгээр онцолж байв.

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа